Sun. Jan 11th, 2026

Монгол нутгийн газар шороонд үндэслэж ургасан, эмнэх чадвар, биологийн идэвхт чанараараа үл орлогдох эмийн ургамлуудын анагаах чадварыг олон жилийн судалгаанд тулгуурлан хөгжүүлж буй “Монос Хүнс” компани нь хэрэглэгч танд Энхжин брэндийн Бөөрний цайг  танилцуулж байна. Байгаль дээр ховордож буй эмийн ургамлын генофондийг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор ховордож буй болон нэн ховор эмийн ургамлын төрөл зүйлийг Монос группийн эмийн ургамлын Ботаник цэцэрлэгт хүрээлэнд тарималжуулан ургуулж байна. Энэхүү цайнд орсон ургамал тус бүрийг биологийн идэвхт бодисын агууламж хамгийн өндөр үед түүж бэлтгэн, тусгай технологиор боловсруулсан юм.

Бөөрний цайны найрлаганд орсон нарийн навчит цахилдаг, тэхийн шээг, алирсны навч зэрэг ургамлууд нь бөөрний үйл ажиллгааг дэмжих, бөөр шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх, бөөрний тамирыг дэмжих, үрэвсэл намдаах, хаван бууруулж шээс ялгаралтыг нэмэгдүүлэх үйлдэлтэй.

Хэн, хэзээ хэрэглэвэл зохистой вэ?

Бөөрний эмгэгийн үед эмчилгээний явцыг дэмжих зорилгоор эмийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
Бөөр, шээсний замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх насныхан хэрэглэнэ.
Цистит хөдөлсөн үед болон цистит хөдлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Байнгын доргилттой нөхцөл буюу чичиргээтэй тоног төхөөрөмжтэй ажилладаг, том оврын ачааны машин жолооддог, сэрүүн, чийглэг орчинд ажилладаг хүмүүс бөөрний үрэвсэл, эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Бөөр хамгаалах цайг 2 сарын турш өдөрт 2 удаа хэрэглэснээр бодит үр дүнд хүрэх ба нэг сар завсарлан дахин хэрэглэж болно.

Бөөр ямар үүрэгтэй вэ?
-Цусан дахь хорт бодисыг шүүж, цус цэвэрлэх;
-Шээс ялгаруулах;
-Артерийн цусны даралтын түвшин, цусны улаан эсийн төлжилт, цусны бүлэгнэлийн процесс, бодисын солилцоог зохицуулах;
-Биеийн дотоод шингэний тогтолцоог зохицуулж, ус-давс, хүчил-шүлтийн хэвийн байдал болон азотын солилцоог зохицуулах;

Бөөрөө өвдөхөөс сэргийлэх энгийн аргууд:
– Эрүүл зөв хооллох. Хурц амттай хоол, утсан болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах. Мөн давсны зохистой хэрэглээнд анхаарах шаардлагатай ба насанд хүрсэн хүн өдөрт 2300мг-аас ихгүй Калийн давс хэрэглэх;
– Тамхи болон архинаас татгалзах;
– Өдөр тутамдаа шүлтлэг ус ууж хэвших. Өдөрт уух усны хэмжээ = Таны биеийн жин * 0.5 * 8%;
– Өдөр бүр 40-с дээш минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвших;
– Чийгтэй, хүйтэн орчинд ажиллаж, амьдардаг бол орчин нөхцөлдөө тохирсон гутал хувцас өмсөх;
– 6 сар тутамд нэг удаа шээсний ерөнхий болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх;
– Амны хөндийн эрүүл ахуйд байнга анхаарч, үрэвсэл үүссэн даруйд намдаах, дарах арга хэмжээ авах;
Бөөрний үйл ажиллагааг дэмжих биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж хэвших хэрэгтэй.

НЭГ БӨӨРӨНД 1 САЯ ОРЧИМ НАРИЙН СУДАС БАЙДАГ
БӨӨР НЭГ МИНУТАД 1,2 ЛИТР ЦУСЫГ ШҮҮДЭГ
НАРИЙН НАВЧИТ ЦАХИЛДАГ БӨӨРТЭЙ АДИЛ БИЕЭС ХОРТ БОДИСЫГ ГАДАГШЛУУЛАХ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛДЭГ
БӨӨР БОЛ ХОРТ БОДИСЫГ ШҮҮЖ, БИЕЭС ЗАЙЛУУЛАХ, БУСАД ЭД ЭРХТНИЙГ ХОРДОХООС ХАМГААЛДАГ ГОЛ ЭРХТЭН

By admin