#Та_үүнийг_мэдэх_үү
Өдөрт дунджаар 8 аяга ус ууснаар бидний биед тохиолддог эерэг зүйлс:
Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч дээрх хэмжээ их, бага ч байж болно. Үүнийг мэдэх энгийн арга бол шээсний өнгөөрөө биеэ шинжээрэй. Хэрвээ цайвар шар байвал таны биеийн усний хэмжээ хэвийн байна гэсэг үг. Харин гүн шар өнгөтэй хурц үнэртэй байвал та уух усныхаа хэмжээг нэмэх ёстойг илтгэж байгаа юм.
✅Дасгал хийхэд ус ямар нөлөөтэй гээч!
Та дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүсийн нэг бол шингэн буюу ус маш сайн хэрэглэх хэрэгтэй. Учир нь хүний бие дасгал хөдөлгөөний үед авах ёстой шингэний хэмжээгээ авч чадаагүйгээс булчингууд агшиж эхэлдэг гэнэ.
✅ Бөөрний үйл ажиллагаа хэвийн явагдана.
Бөөр эрүүл байх нь биеэс илүүдэл шингэн буюу шээсийг хэвийн гадагшлуулахад тусалдаг гэдгийг бид сайн мэднэ. Харин шингэнээ нөхөж чадахгүй байсны улмаас бөөр чулуужиж, шээсэн дахь хүчлийн хэмжээ багасдаг байна.
✅Эрч хүч нэмэгдүүлж, ажлын бүтээмж дээшлүүлнэ.
Ихэнх хүмүүс ус уухад хүний бие энергиэр дүүрдэг гэдэгтэй санал нийлдэггүй. Бид ядарч сульдаж байгаагаа их ажлын ачаалалтай холбож ойлгодог. Үнэндээ ус дутагдаж эхлэхэд хүний бие мөн сульддаг байна. Зарим хүмүүс хар кофе уух нь биеийг сэргээж, эрч хүчтэй, шөнөжингөө сэргэг ажиллахад тусалдаг гэдэг ч энэ нь усны үзүүлж байгаа нөлөөг хэзээ ч гүйцэхгүй.
✅Хоол боловсруулах үйл явцыг түргэсгэнэ.
Бие организм хэдий чинээ шингэн хүлээж авна тэр чинээгээрээ хоол боловсруулах системийг дэмжиж, өтгөн хаталтыг зогсоодог. Хоолны шингэц муутай хүмүүс ч үүнийг анхаарахад гэмгүй. Тэр болгон эм эмэн бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд тогтмол хэмжээний ус ууж дадах нь илүү эрүүл бас үр дүнтэй.
✅Ханиад хүрэхээс сэргийлнэ.
Тогтмол ус ууж хэвших нь гаднаас ирэх өвчин үүсгэгч бактерийг устгаж дархлааг бий болгодог. Тиймээс ханиадны улирал болон бактери идэвхэждэг үеэр шингэнээ сайн нөхөж урьдчилан хамгаалаарай.
✅Толгойн өвчин баяртай!
“Би маш их цангаж байна, надад анхаарлаа хандуулаач” гэдэг дохиог толгой өвдөлтөөр дамжуулан илгээдэг ажээ. Тиймээс биедээ гарч байгаа шинж тэмдгүүдийг анхаарч байхын зэрэгцээ байнга усалж, чийглэж байхыг бие организм биднээс өөрсдөө л шаарддаг гэсэн үг.
✅Хөлөрнө.
Бие хөлрөх үйл явц нь хүний бие эрүүл байгааг илтгэдэг нэг үзүүлэлт юм. Харин шингэн зүйлээр дутагдаж эхлэхэд хөлс ялгарахгүй болдог. Тиймээс үүнийг биеэс чинь ирж байгаа нэг дохио гэж бодоод уух зүйлийнхээ хэмжээг нэмээрэй. Гэхдээ мэдээж байх ёстой хэмжээ гэж бий гэдгийг санаарай.
✅ Зүрх эрүүл байж, стрес ахин таныг зовоохгүй.
Зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдаж, цусны эргэлт сайжирч, даралт багасах хүндрэлээс чамайг төвөггүйхэн хамгаалах болно. Зүрх эрүүл бол бие эрүүл. Бие эрүүл бол стресс бухимдал үгүй болно. Тэгэхээр бие организмаа бүхэлд нь хайрлан хамгаалж, эрүүл амьдрахад ердөө ганцхан энэ дадлыг л өдөр бүр хэвшүүлэхэд болох юм.
✅ Арьс чинь гялалзаад л байна.
Тогтмол ус ууж хэвшихийн өөр нэгэн гайхамшиг нь арьсыг толигор, өнгөлөг, үрчлээгүй байлгах нууц гэнэ. Хэдий үрчлээ гэдэг байгалийн жамаар явагддаг зүйл ч гэлээ бүсгүй хүн өөрийн хүчин чармайлтаар үүнийг хойшлуулах боломжийг бүрдүүлж чадна. Үрчлээ хэт хуурай арьсанд хурдан явагддаг учраас гаднаас нь чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна дотроосоо байнгын усаар чийглэж өгөх нь хөгшрөлтийг удаашруулж, толигор хэвээр байлгахад тусална.
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс.